МУГТ Э.Цэндбаатарын өрсөлдөгч визийн асуудлаас болж солигдож, тулаан арваннэгдүгээр сарын 21-нд болно
2025-11-03 16:461min

МУГТ Э.Цэндбаатар энэ сарын 7-нд ээлжит тулаанаа хийх байсан ч түүний өрсөлдөгч Мексикийн боксчин Brandon Abenamar León Benítez визийн асуудлаас болж тэмцээнд оролцох боломжгүй болсон байна.
Үүний улмаас шинэ өрсөлдөгчөөр Мексикийн мэргэжлийн боксчин Abraham Eduardo Montoya Torres сонгогдсон бөгөөд тулаан энэ сарын 21-ний өдөр болохоор товлогджээ.
Тэмцээний хуваарьт өөрчлөлт орсон ч Э.Цэндбаатар “Монголчуудынхаа итгэлийг алдалгүй, бүх хүчээ дайчлан хичээх болно” гэж мэдэгдсэн байна.
