Нийслэлийн 23 дугаар сургуулийн сурагч элсүүлэх журам хүчингүй болгов

2025-10-30 20:011min
20251030-200142-file.jpeg

“Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн нэгдүгээр ангид сурагч элсүүлэх журам”-ыг Авлигатай тэмцэх газраас хянаж, хүчингүй болгуулав.

Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.2-т заасны дагуу тус журам нь Боловсролын ерөнхий хуульд тусгагдаагүй заалтуудыг үндэслэсэн, нэг утга санааг олон дахин давхардуулан журамласан, олон нийтэд ойлгомжгүй, төрийн үйлчилгээний хүнд суртлыг бий болгосон байв.

Чингэлтэй дүүргийн Боловсролын газраас Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн зөвлөлд суралцагч элсүүлэхтэй холбоотой асуудлаар заавар, зөвлөмж өгч, хуулиар зөвшөөрөөгүй тохиолдолд аливаа журмыг батлан мөрдүүлэхгүй байх чиглэл хүргүүлсэн байна.

Нэгдүгээр ангид цахимаар сурагч элсүүлэх журмыг Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэн боловсруулж, батлан мөрдөх нь зүйтэй гэж үзжээ.