“Physical Asia” шоу нэвтрүүлгийг зөвхөн Netflix-р хүлээн авч үзэхийг уриалж байна
2025-10-30 09:001min

Төслийн менежер Э.Дөлгөөн “Physical Asia” шоу нэвтрүүлгээ албан ёсны эрхтэйгээр үзэхийг уриалж байна.
Тэрбээр шоуны чанар, дуу, дүрслэл, мэдрэмжийн хувьд тэс өөр гэдгийг онцолсон.
Мөн үзэгчдийн хандалт, үзэлт нь дараа дараачийн Монгол Улстай хамтрах, Монгол хадмалтай контентууд хийгдэх зэрэгт чухал нөлөөтэй гэдгийг тэмдэглэжээ.
Тиймээс өөрийгөө болон бусдын хөдөлмөрийг хүндэлж, хулгайн контентоос зайлсхийхийг уриалсан байна.
