Гавьяат тамирчин Ө.Дүүрэнбаяр Гүржийн үндэсний бөхөөр дэлхийн дэд аварга боллоо

2025-10-27 11:301min
Гавьяат тамирчин Ө.Дүүрэнбаяр Гүржийн үндэсний бөхөөр дэлхийн дэд аварга боллоо

Гүрж улсын үндэсний бөх болох Чидаоба бөхийн 2025 оны Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-д Монгол Улсын гавьяат тамирчин Ө.Дүүрэнбаяр анх удаа оролцож, мөнгөн медаль хүртсэн талаар Монголын Жүдо Бөхийн Холбоо (МЖБХ)-ны нарийн бичгийн дарга Б.Батгэрэл өөрийн цахим хуудсандаа мэдээлжээ.

Энэхүү амжилт нь Ө.Дүүрэнбаярын хичээл зүтгэл, мэргэжлийн ур чадварыг илтгэж, Монголын үндэсний бөхийн нэрийг олон улсын тавцанд өргөж буй чухал үйл явдал болсон байна.