Л.Батцэнгэл: НӨАТ-ын хуулийн шинэчлэлийн хүрээнд буцаан олголтын хэмжээг нэмэгдүүлэхээр тусгасан
2025-10-24 12:091min

ТЕГ-ын татварын улсын байцаагч Л.Батцэнгэл НӨАТ-ын хуулийн шинэчлэлийн хүрээнд зарим шинэ зохицуулалтыг танилцууллаа. Хуулийн төсөлд тусгаснаар иргэний сарын худалдан авалт 500,000 төгрөг хүртэл байх юм бол төлсөн НӨАТ-ыг 100% буцаан олгох, 500,000-1,000,000 төгрөгийн хооронд бол төлсөн НӨАТ-ын 50%-ийг буцааж олгох, 1,000,000 төгрөгөөс дээш бол төлсөн НӨАТ-ын 20%-ийг буцаан олгох боломжийг олгосон байна.
Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар бол ямар нэгэн шатлалгүйгээр 20% буцаан олгож байгаа бөгөөд шинэчлэлт нь энэ хэмжээг 50% болон 100% болгоход чиглэж байна.
