“Амьдрахуй” жүжиг Тувагийн үндэсний их театрын тайзнаа амиллаа

2025-10-24 11:001min
“Амьдрахуй” жүжиг Тувагийн үндэсний их театрын тайзнаа амиллаа

“Орфей” постдрамын театр энэ намар цагийн үзвэрийн нээлтээ ОХУ-ын Тува Бүгд Найрамдах Улсын нийслэл Кызыл хотын Үндэсний их театрт хийлээ. Энэ удаагийн намрын нээлт нь анх удаа Хятадын орчин үеийн сонгодог зохиолчийн бүтээл болон Монгол найруулагчийн бүтээлээр, Орос, Тува жүжигчдийн оролцоотойгоор тува хэлээр тайзнаа амилсан нь түүхэн ач холбогдолтой үйл явдал болжээ.

Тувагийн Үндэсний их театр нь иргэдийн соёл, урлагийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсаар ирсэн бөгөөд энэ үйл явдал нь олон улсын соёлын харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.