Төмрөөр хүн зодсон гэх холимог тулаанч Г.Чинзоригт гурван жилийн хорих ял оноожээ
2025-10-23 15:061min

Шүүх бүрэлдэхүүн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Г.Чинзоригийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Энэхүү шийдвэр нь гэмт хэргийн хариуцлага, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилготой юм.
