Эмч, багш нарын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэхийг дэмжив
2025-10-22 10:411min

Хамтарсан байнгын хорооны өнөөдрийн /2025.10.21/-ийн хуралдаанаар Эмч, багш нарын цалинг нэмэх асуудлаар ажлын хэсэг байгуулахыг дэмжлээ. Мөн ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, эрүүл мэндийн болон асрах үйлчилгээг сайжруулах талаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцсэн байна.
Энэхүү шийдвэр нь багш, эмч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, улмаар тэдний хариуцлага, үүрэг хариуцлагыг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэнэ.
