Толгойт дэд төвийг 21 мянга, Баянхошууг 30 мянган хүн амтай байхаар тооцоолжээ
2025-10-21 10:401min

Толгойт дэд төв төслийг Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 20, 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлж байгаа бөгөөд 133.3 га талбайд бүтээн байгуулалт хийхээр төлөвлөжээ. Тус дэд төвийг 21,105 хүн амтай байхаар тооцож, 5,276 айлын орон сууц барихаар төлөвлөсөн байна.
Мөн Баянхошууг 30 мянган хүн амтайгаар хөгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэ нь нийслэлийн хүн амын хэрэгцээг хангах, орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд чухал роль гүйцэтгэнэ.
