Г.Дамдинням: Үдээс хойш гэхэд шатахууны түгээлт асуудалгүй болно. Бүү сандар, битгий паникт орж саваа дүүргэ

2025-10-20 13:001min
Г.Дамдинням: Үдээс хойш гэхэд шатахууны түгээлт асуудалгүй болно. Бүү сандар, битгий паникт орж саваа дүүргэ

Амралтын өдрүүдэд зарим Шатахуун Түгээх Станц (ШТС)-д үргэлжилсэн оочер үүссэн бөгөөд бензиний эрэлт нийлүүлэлтийн асуудал хөндөгдсөнтэй холбогдуулан салбарын сайд Г.Дамдинням мэдэгдэл хийлээ.

Тэрбээр, “Үдээс хойш гэхэд шатахууны түгээлт асуудалгүй болно. Бүү сандар, битгий паникт орж саваа дүүргэ” хэмээн иргэдэд анхааруулсан байна. Шатахууны тогтворгүй байдлыг арилгах, нөөцийг сайжруулах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд иргэдэд хугацаандаа итгэлтэй байхыг уриалж байна.