УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагаа болон Ерөнхий сайдыг огцруулсан асуудал Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Лхагва гарагт цэц хэлэлцэнэ
2025-10-20 10:071min

Монгол Улсын Ерөнхий сайд Үндсэн хуулийн цэцэд хандаж, УИХ-ын дэд дарга, гишүүн Х.Булгантуяагийн үйл ажиллагаа, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаан болон уг хуралдаанаас гарсан Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Дөчин гуравдугаар зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор хүсэлт гаргасан байна.
Энэхүү маргаан нь дахин хянаж шийдвэрлэх ажиллагааг цэцийн зүгээс шууд үүсгэж, нэгтгэсэн байна.
