НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг яллагдагчаар татах саналтайгаар прокурорт шилжүүлжээ

2025-10-15 15:001min
335725-15102025-1760497650-1321139871-unnamed

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг яллагдагчаар татах саналтайгаар прокурорт шилжүүлжээ.

Тодруулбал, түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, хэргээ танил талуудаараа дамжуулан нуун дарагдуулдаг хэмээн эхнэр нь хэвлэлд өгсөн саяхны ярилцлагадаа дэлгэрэнгүй мэдээлсэн билээ.

“Иргэдийн Төлөөлөгчдийн Ёс зүйн дүрэм” гэж бий. Энэ нь тухайн шатны ИТХ өөрийн шийдвэрээр баталдаг. (жишээлбэл, Улаанбаатар хотын ИТХ, аймаг, сумдын ИТХ бүр өөрийн ёс зүйн дүрэмтэй байдаг.)

Гэхдээ ерөнхий гол зарчим нь:

Иргэдийн итгэлийг даахуйц шударга, хариуцлагатай байх
Нийтийн ашиг сонирхлыг хувийн ашиг сонирхлоос дээгүүр тавих
Иргэдийн санал бодлыг сонсох, төлөөлөх
Ёс суртахуунтай, үлгэр дуурайл үзүүлэх
Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх