НӨАТ-ын азтанууд өнөөдөр тодорно
2025-10-15 12:081min

Өнөөдөр /2025.10.15/ НӨАТ-ын сугалааны азтанууд тодорно. Тохиролд есдүгээр сарын 01-30 хүртэлх худалдан авалтын төлбөрийн баримтууд хамрагдана. Тохирлыг 13 цагаас “Боловсрол” суваг телевиз орон даяар шууд дамжуулна.
Сугалааны урамшуулалд:
3 орон таарвал /30,000-60,000 төгрөг/
4 орон таарвал /40,000-100,000/
5 орон таарвал /60,000-500,000 төгрөг/
6 орон таарвал /100,000- 5 сая төгрөг/
7 орон таарвал /500,000- 10 сая/
8 орон таарвал 5-30 сая төгрөг авдаг болоод буй.