Улсын хэмжээнд бойжиж буй төл өмнөх оноос 5.6 саяар өсчээ

2025-10-15 14:001min
60389091_291093775104632_22841911685414912_n

Улсын хэмжээнд 2024 оны эцэст тоологдсон төллөх 26.7 сая малын 21.4 сая нь 2025 оны эхний 9 сард төллөжээ. Гарсан төлийн 98.4 хувь буюу 21.1 сая төл бойжиж байна. Эм хонины 83.4 хувь, эм ямааны 80.2 хувь, ингэний 47.1 хувь, үнээний 72.1 хувь, гүүний 69.7 хувь нь төллөжээ. Эдүгээ 9.8 сая хурга, 8.5 сая ишиг 1.5 сая тугал, 1.2 сая унага, 86.8 мянга ботго бойжиж байгаа юм. Бойжуулсан нийт төл 2024 оны мөн үеийнхээс 5.6 саяар өссөн аж.