Засгийн газар багш, эмч нарын цалин, ахмадын тэтгэврийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
-Олон улсын холбоонд Монгол Улс элсэхийг дэмжих тухай Засгийн газрын тогтоолын төсөл
-Ерөнхий боловсролын цахим сургууль байгуулах тухай Засгийн газрын тогтоолын төсөл
-Монгол болон Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл
-Олон улсын Нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэн орох тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ.
Түүнчлэн өнөөдрийн хуралдаанаар багш, эмч нар болон ахмадын тэтгэврийг тодорхой хувиар нэмэгдүүлэх асуудал болон 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцахаар болжээ. Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны удирдлагуудтай зөвшилцсөний үндсэн дээр багш нарын цалинг 15–20 хувь, эмчийн цалинг 10–15 хувь, ахмадуудын тэтгэврийг 8 хувиар нэмэгдүүлэх зарчмын шийдвэрт хүрснээ мэдэгдсэн юм.