Эрээн боомтын ачаа барааны тээвэрлэлт, нэвтрүүлэлт шат дараатайгаар хэвийн горимд орсон

2025-10-14 11:261min
ЭСЯ: Эрээн боомтын ачаа барааны тээвэрлэлт, нэвтрүүлэлт шат дараатайгаар хэвийн горимд орсон

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн хэвлэл мэдээллийн сүлжээнд “Хятад улсаас Монгол Улсад ногдуулах гаалийн татвараа нэмсэн” болон “Хятадын тал Монгол Улс руу бараа бүтээгдэхүүн экспортлохыг хориглосон” гэх мэдээлэл гарч байгаа талаар ЭСЯ мэдэгдлээ.

Гэсэн хэдий ч Эрээн боомтын ачаа барааны тээвэрлэлт, нэвтрүүлэлт шат дараатайгаар хэвийн горимд орсон бөгөөд тус боомтоор дамжин өнгөрөх ачаажуулалт болон үйлчилгээний хэвийн ажиллагааг хангахын төлөө ажиллаж байна. Иргэдийг тодорхой мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авахыг уриалж байна.