Б.Жавхлан: Төсөв өргөн барьснаас хойш 45 хоногт батлахгүй бол төрийн албан хаагчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжина

2025-10-13 13:341min
Б.Жавхлан: Төсөв өргөн барьснаас хойш 45 хонолоо. Хэрэв баталж чадахгүй бол төрийн албан хаагчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжина

УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрыг огцруулах тухай гишүүдийн саналыг үргэлжлүүлэн хэлэлцэх байсан ч ирц хүрээгүй гэх шалтгаанаар хурлыг тодорхойгүй хугацаагаар түр хойшлуулжээ.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан тус хурлын өмнө мэдээлэл хийхдээ, төсвийг өргөн барьснаас хойш 45 хоног өнгөрч байгаа бөгөөд хэрэв төсвийг баталж чадахгүй бол төрийн албан хаагчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжих шаардлагатайг анхааруулсан байна.