Орос, Монголын хил дагуу аргаль хонины тооллого хийж байна
2025-10-10 18:001min

Алтайн уулсаар цас орж, хүйтэн жавар хацар хайрсан энэ өдрүүдэд Орос, Монголын хил дагуух аргаль хонины тооллого судалгаа хийгдэж байна.
Цаг агаарын тааламжтай байдал, хамгааллын олон талт оролцооны хүрээ, хамтдаа хэрэгжүүлсэн төслийн үр дүнд 2007 онд 638 тоо толгой аргаль хил дагуу байсан бол 2023 онд хийгдсэн судалгаагаар 4024 болсон байна. Удахгүй 2025 оны тоо толгой гарна гэж WWF Mongolia мэдээллээ.