Нийтийн тээврийн Ү:18, Ү:31, Ч:44, Ч:54, Ч:18Б, Ч:76, Ч:79 чиглэлийн автобусны замналд орсон өөрчлөлтүүд
2025-10-10 09:561min

Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо, Ажилчдын гудамж буюу AUTO FIX-ийн замыг өчигдөр орой хааж, засварлаж эхэлжээ. Энэ хугацаанд нийтийн тээврийн Ү:18, Ү:31, Ч:44, Ч:54, Ч:18Б, Ч:76, Ч:79 чиглэлийн автобусны замналд тодорхой өөрчлөлтүүд хийгдэнэ.
Автобусны үйлчлүүлэгчдэд нөлөөлж болох зогсолт, замын хөдөлгөөний өөрчлөлтүүдийн талаарх мэдээллийг нийтийн тээврийн үйлчилгээний албанаас цаг тухайд нь хүргэх болно. Жолооч, явган зорчигчдод анхааралтай байхыг зөвлөж байна.