“Оршин суугчид СӨХ-ны мөнгөө цагт нь төлдөггүйгээс лифтний засвар үйлчилгээг хийж чаддаггүй”
2025-10-09 08:311min

Улаанбаатар хотын хэмжээнд орон сууц, албан байгууллагын нийт 8,524 цахилгаан шат (лифт) байгаагаас 150 лифт ашиглалтын шаардлага хангахгүй байгаа бол 488 лифт их эрсдэлтэй гэсэн дүгнэлттэй байна.
Судалгаагаар, оршин суугчид СӨХ-ны мөнгөө цагт нь төлдөггүйгээс лифтний засвар үйлчилгээг хийх боломж гарахгүй байгаа талаар мэдэгдлээ. Ийм нөхцөл байдлын улмаас технологийн тоног төхөөрөмжийн аюулгүй байдал, хэвийн ажиллагаа алдагдах эрсдэл өндөр байгаа бөгөөд энэ талаар мэргэжилтнүүд анхааруулж байна.