Нийслэлийн ногоон бүсэд ойн дагалт баялгийн судалгаа хийж байна
2025-10-06 09:001min

2025 оны Ойн дагалт баялгийн судалгааг нийслэлийн ногоон бүсэд Ойн мэргэжлийн байгууллагатай хамтран хийж байна.
Энэхүү судалгааны зорилго нь ойн дагалт баялгийг үнэлэх, нөөцийг хамгаалах, ашиглах болон тогтвортой менежментийг дэмжих явдал юм. Судалгааны үр дүн нь нийслэлийн ойн экосистемийн чанарыг сайжруулах, байгаль орчны хамгаалалд хувь нэмэр оруулахад чухал ач холбогдолтой болно гэж мэргэжилтнүүд онцолж байна.