МҮОХ, Тусгай олимпын хороотой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
2025-10-06 08:561min

ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б. Баттүшиг Тусгай олимпын хорооны Ерөнхийлөгч С.Оюун тэргүүтэй төлөөлөгчдийг Олимпик Хауст хүлээн авч уулзлаа.
Энэхүү уулзалтын үеэр МҮОХ болон Тусгай олимпын хороо хоёр байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, спортын салбарт хөгжлийг дэмжих талаар ярилцсан юм. Олон улсын олимпын хорооны стандарт шаардлагад нийцсэн арга хэмжээг хэрэгжүүлэх нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалахад чухал ач холбогдолтой болно гэж үзэж байна.