Нийслэлийн ногоон бүсэд энэ жил хуш модны самрын ургацгүй болохыг тогтоожээ

2025-10-02 13:541min
Screenshot 2025-10-02 135131

Нийслэлийн ногоон бүсэд ойн дагалт баялгийн судалгаа хийгджээ.

“Энэ оны Ойн дагалт баялгийн судалгааг Ойн мэргэжлийн байгууллагатай хамтран хийж гүйцэтгээд байна. Тус судалгаагаар энэ оны байдлаар нийслэлийн ногоон бүсэд хуш модны самрын ургац бага, ургацгүй болохыг тогтоолоо” гэж Нийслэлийн Байгаль Орчны Газраас мэдээллээ.

2025 оны “Хуш модны самар бэлтгэх хэмжээ тогтоох тухай” А/706 дугаар тушаалд Улаанбаатар хотын ногоон бүс хамрагдаагүй тул иргэд олон нийт ойн дагалт баялаг болох хуш модны самрыг ахуйн зориулалтаар түүж бэлтгэхгүй байхыг анхааруулав.

Манай орны ойн сангийн байгалийн ойн талбайн 5.17 хувийг хушин ой эзлэх бөгөөд 10 аймгийн 63 сум, Улаанбаатар хотын ногоон бүсийн ойн санд тархан ургадаг байна.

Хуш модны самрыг аравдугаар сарын 20-ноос дараа оны хоёрдугаар сарын 1-ний хооронд дунд ургацтай жилд зөвхөн ахуйн зориулалтаар, их ургацын жилд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар тусгай зөвшөөрлийн дагуу түүж бэлтгэхийг зөвшөөрдөг аж.