СУДАЛГАА: 2024–2025 оны “Өвлийн хэмжилт”

2025-10-02 12:201min
СУДАЛГАА: 2024–2025 оны “Өвлийн хэмжилт”

2024–2025 оны Өвлийн хэмжилтэд өрхийн эрчим хүчний хэрэглээ, дотоод орчны агаарын чанар, дулааны тав тухын талаар дэлгэрэнгүй мэдээлэл гарсан бөгөөд эрчим хүчний ядуурлын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг мөн харуулжээ.

Судалгаагаар бүтэн дулаалгатай айл өрх (дан цахилгаанаар халдаг) дулаалга хийлгээгүй өрхөөс 41%-иар бага түлш хэрэглэж, Нүүрсхүчлийн хийг (CO₂) 10 дахин бага ялгаруулсан байна. Хагас дулаалгатай өрхүүд ч эерэг үр дүнтэй байгаа ч бүтэн дулаалгатай өрхүүдээс үзүүлэлт доогуур байгаа гэж өмнөх судалгаагаар тогтоогджээ.