“МСМ групп” ХХК-ийн уулзвараас Лавай захын уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, шугам сүлжээний ажил хийнэ
2025-10-02 08:011min

Хан-Уул дүүргийн 2, 3 дугаар хороо, Яармагийн гүүрний зүүн талаас Ажилчны гудамжны уулзвар хүртэлх авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд “МСМ групп” ХХК-ийн уулзвараас Лавай захын уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, цэвэр усны нэвтрэх сувагчлал байгуулах ажлыг хийж гүйцэтгэнэ.
Энэхүү ажил нь авто замын аюулгүй байдал, үзэмжийг сайжруулах, нийслэл хотын дэд бүтцийг хөгжүүлэх зорилготой бөгөөд замын хаалт нь шөнийн цагаар явагдах тул иргэдээс урьдчилан мэдэгдэж, анхааралтай хандахыг хүсч байна.