СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бусдын фэйсбүүк хаягт нэвтэрч ₮2,102,000 залилсан хэрэг гарчээ
2025-09-29 17:351min

Олон нийтийн сүлжээнд бусдын фэйсбүүк хаягт нэвтэрч, нийт ₮2,102,000-ыг залилсан хэрэг гарсан байна. Залилагчид мөнгөө эргүүлж өгөхдөө хүүтэй, эсвэл “Түр шилжүүлээч, эмнэлэгт байна” гэх мэтээр бичиж итгэл үнэмшил төрүүлэн залилан мэхэлдэг байна.
Энэхүү мэдээллийн хүрээнд иргэдийг цахим сүлжээний аюулгүй байдлыг хангах, танихгүй хүмүүсээс ирсэн мессежүүдэд анхааралтай хандаж, шаардлагаар бүрэн мэдээлэлгүйгээр мөнгө шилжүүлэхээс зайлсхийхийг зөвлөж байна.