П.Сайнзориг: Оюутолгойн 34 хувийг тусгай АМНАТ-өөр орлуулж, төслийн гол тоглогчтой хэлэлцээрт орно
2025-09-29 15:061min

Рио Тинто компаниас Оюутолгойн 34 хувийг Монгол Улсад оногдож буй тусгай АМНАТ-өөр орлуулах талаар хэлэлцээ хийгдэж буйг П.Сайнзориг мэдэгдлээ. Тухайн хэлцэлд 12 тодорхой асуулт байгаагаас есийг нь хэлэлцээрийн шатанд тохирсон байна. Түүнчлэн үлдсэн зээлийн хүү, менежментийн төлбөрийн асуудал тодорхой хэмжээнд шийдэл олоод урагшлах ёстойг тэрбээр онцоллоо.
Тэрбээр хэлсэн үгэндээ, “Сүүлдээ асуудлууд зангидагдаж байгаа зүйл алга, бие бие рүүгээ чихсэн байдалтай байна. Ийм үед Монголын ард түмний нийтлэг эрх ашиг хангагдана гэдэгт итгэхгүй байна” хэмээжээ.