Улс төрийн намын тухай хууль дахь санхүүжилттэй холбоотой хэсэгт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа
2025-09-26 20:581min

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр 2025 оны 9-р сарын 26-нд Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан өргөн мэдүүллээ.
Энэхүү хуульд оруулах өөрчлөлт нь улс төрийн намын санхүүжилтийн системийг илүү ил тод, хариуцлагатай болгох зорилготой ба энэ хүрээнд санхүүжилтийн эх үүсвэр, зарцуулалт, тайлагналын асуудлуудыг сайжруулах талаар тодорхой заалтуудыг санал болгож байгаа юм.