“Шахмал түлш нь нягт шахсан бүтэцтэй учир гаднаа цоггүй харагдавч дотроо цогшиж, угаарын хий ялгаруулсаар байдаг”

2025-09-26 14:371min
"Шахмал түлш нь нягт шахсан бүтэцтэй учир гаднаа цоггүй харагдавч дотроо цогшиж, угаарын хий ялгаруулсаар байдаг"

Нийслэлийн онцгой байдлын газар болон Нийслэлийн Засаг даргын тамгын газраас галлагааны аюулгүй байдал, нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Шахмал түлш нь нягт шахсан бүтэцтэй учир гаднаасаа цоггүй харагдавч дотроо цогшиж, угаарын хий ялгаруулсаар байдаг тул иргэд анхааралтай болохыг зөвлөж байна.

Галлагаатай холбогдсон аюулгүй байдлыг хангах, угаарын хийд холбогдох асуудлаар иргэдэд илүү нарийн мэдээлэл өгөх зорилгоор энэ мэдээллийг хийж буйг албаныхан онцоллоо.