Д.Төрбилэг: Эрчим хүчний гудамжны авто замыг 14 метрийн өргөнтэй, дөрвөн эгнээ болгоно

2025-09-26 12:291min
Д.Төрбилэг: Эрчим хүчний гудамжны авто замыг 14 метрийн өргөнтэй, дөрвөн эгнээ болгох ажил аравдугаар сарын 15-нд бүрэн дуусна

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон авто замын уулзвараас Хөсөг трейдийн баруун урд талын уулзвар хүртэлх 1.3 км авто замын хөдөлгөөнийг өнгөрсөн шөнө хааж, аравдугаар сарын 1-ний 06:00 цаг хүртэл шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэхээр болжээ.

Д.Төрбилэгийн мэдээлснээр, энэхүү авто замыг 14 метрийн өргөнтэй, дөрвөн эгнээтэй болгох ажил аравдугаар сарын 15-нд бүрэн дуусах төлөвтэй байна. Эдгээр ажлын зорилго нь замын ачааллыг бууруулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг нэмэгдүүлэхэд чиглэж буй юм.