НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын хурлаас $1.5 тэрбумын санхүүжилт татна
2025-09-26 11:591min

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг 2026 оны наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.
Энэхүү хурлын үеэр дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцож, цөлжилт, газрын доройтол, ган гачиг, бэлчээр зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй байгаль орчны асуудлыг хэлэлцэнэ. Мөн энэ хурлын хүрээнд $1.5 тэрбумын санхүүжилт татахаар төлөвлөж байгаа нь чухал ач холбогдолтой гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.