Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

2025-09-17 10:291min
509438061_1260726012276786_1975033487729196244_n

Долоо хоног бүрийн Лхагва гаригт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Өнөөдрийн /2025.09.17/ны Засгийн газрын хуралдаан 08:00 цагт эхэлсэн байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна. Үүнд:

-“Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 487 дугаар тогтоолын хавсралт/

-“Хэлэлцээр батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Саудын Арабын Хаант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр/

-“Журам, аргачлал батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Хүн амын бие бялдрын сорилын үзүүлэлт, түвшин тогтоох, үр дүнг тооцох журам, аргачлал/

-“Ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-“Хөрөнгө гаргах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Улсын драмын эрдмийн театрын дээврийн их засвар/

-“Журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсийн ажиллах журам, Виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдэд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх журам/

-Эрүүл мэндийн даатгалын сангийн өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулга

-Бусад асуудал

Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар эргэн мэдээллэх болно.