Автомашингүй өдөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй

2025-09-12 11:291min
451295373_8569553026407991_3756535824778904601_n

Энэ жилийн автомашингүй өдөр маргааш буюу /2025.09.13/-ны бямба гарагт болно. “Автомашингүй өдөр-2025” арга хэмжээг “Эрсдэлгүй-эрүүл орчныг хамтдаа” уриан дор зохион байгуулж буй.

Энэ хүрээнд дараах томоохон зах, худалдааны төүүдийн амралтын өдрийг Бямба гарагт шилжүүлсэн тул ажиллахгүй. Үүнд:

  • Бөмбөгөр
  • Бөмбөгөр – 2
  • Содон
  • Юмт
  • Нарантуул худалдааны төв
  • Алтжин бөмбөгөр
  • Дүнжингарав худалдааны төв
  • Өгөөмөр зах
  • Сандэй плаза худалдааны төв
  • Шөнийн зах
  • Баянзүрх худалдааны төв
  • Баянзүрх – 2 худалдааны төв
  • 100 айл орчмын барилгын материалын дэлгүүрүүд
  • Барс 1,2 худалдааны төв
  • Хархорин зах
  • Шинэ сандэй
  • Ханталст
  • Да хүрээ зах
  • Цайз зах
  • Цолмонбадрах
  • Доной модны зах
  • Нарлаг дэнж
  • Нарантуул – 2

Автомашингүй өдрөөр Эрүүл мэндийн байгууллагууд иргэдэд амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, чихрийн шижингийн илрүүлэг, цусны даралт ихсэх өвчний зөвлөгөө, сүрьеэгийн илрүүлэг, дасгал хөдөлгөөн болон  эрүүл хооллолтын зөвлөгөө өгнө.

Эх сурвалж: НЗДТ