Дугаарын хязгаарлалт лхагва гаргаас хэрэгжиж эхэлнэ

2025-08-25 10:13
hyaz

Наймдугаар сарын 27-ны өдрөөс тэгш сондгойгоор зорчих шийдвэр гаргалаа

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотод бүсчлэл харгалзахгүй тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөнийг зохицуулах санал асуулгыг өчигдрийн 00.00 цаг хүртэл явууллаа.

Санал асуулгад 2542 хүн саналаа өгч, 63 хувь нь дэмжсэн байна.

Гурван долоо хоногийн турш автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах санал асуулгын дүнг Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаанаар одоо хэлэлцэж буй. Улмаар энэ лхагва гараг буюу наймдугаар сарын 27-ны өдрөөс тэгш сондгойгоор зорчих шийдвэр гаргаад байгааг албаныхан мэдээллээ.