Зүүн дөрвөн замаас Офицерын тойрог хүртэлх авто замыг хааж, засварлана
2025-08-13 10:30

Энхтайвны өргөн чөлөөний засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Зүүн дөрвөн замын замаас Офицерын тойрог хүртэлх авто замыг маргааш буюу наймдугаар сарын 14-ний 22:00 цагт хааж өнгө асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажил хийж гүйцэтгэнэ.
Замын хөдөлгөөнийг наймдугаар сарын 16-ны 06:00 цагт нээх тул иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдэгдлээ.
Өнөөдрийн байдлаар Гурвалжингийн гүүрний авто замын зүүн хэсгийг засварлаж, хөдөлгөөнийг нээсэн бол баруун хэсгийг хааж засварлаж байна. Засварын ажлаас шалтгаалж нийслэл хотын замын хөдөлгөөний ачаалал нэмэгджээ. Тус авто замд 2010 оноос хойш засвар, шинэчлэлт хийгээгүй бөгөөд засварын ажил наймдугаар сарын 14-ний 06:00 цагт дуусах юм байна.