Тасганы овооны дөрвөн замын уулзварыг өнөөдөр орой хаана
2025-08-08 10:13

Нийслэл хотод авто зам засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байна.
Замын Хөгжлийн Газраас/НЗХГ/ мэдээлснээр Баянгол, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, Л.Энэбишийн өргөн чөлөө дагуу засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Тасганы овооны дөрвөн замын уулзварын хөдөлгөөнийг өнөөдөр орой 22:00 цагаас хаахаар болжээ.
Уулзварын хөдөлгөөнийг хаасан хугацаанд авто замын зорчих хэсгийн асфальт бетон хучилт, тэмдэглэгээний ажлыг гүйцэтгэх юм байна.
Засвар, шинэчлэлийн ажил наймдугаар сарын 9-ний 15:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө.