Их Хурлын дарга асан С.Төмөр-Очир, гавьяат жүжигчин Н.Батцэцэг нар Ардын цол хүртлээ

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр зарим хүнд Төрийн дээд цол, одон, медалиар шагнав.
Тухайлбал Кино Урлагийн Дээд Сургууль (КУДС)-ын багш, Монгол Улсын Гавьяат Жүжигчин Нацагдоржийн Батцэцэг Ардын жүжигчин боллоо.
Тэрбээр 1979 оноос Монгол Кино үйлдвэрт дагалдан жүжигчнээр орж 1982 онд мэргэжлийн жүжигчин болсон түүхтэй.
Хамгийн анх 1973 онд гарсан “Эх бүрдийн домог” кинонд гол дүр бүтээсэн цагаас хойш 30 орчим кинонд гол болон туслах дүр, телевизийн цуврал, шоу, төсөл санаачлан ажилласан байна.
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Монгол Улсын Их Хурал (УИХ)-ын даргаар гурван жил ажилласан математикийн багш Санжбэгзийн Төмөр-Очирт Ардын багш цол хүртээсэн юм.