2025-07-07 13:331min00

Ой тогтоолтын дэлхийн аварга ихрүүд ГАВЬЯАТ боллоо

517174018_1060184566289077_3120108134516772233_n

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр зарим хүнд Төрийн дээд цол, одон, медалиар шагнасан юм.

Ой тогтоолтын Олон улсын Их мастер, Гиннесийн дээд амжилтын эзэн, Ой тогтоолтын дэлхийн аварга ихэр тамирчин Нармандахын Мөнхшүр, Нармандахын Энхшүр нар Монгол Улсын Гавьяат тамирчин боллоо.

Тэд 2017, 2021 онд ой тогтоолтын дэлхийн аварга болсон түүхтэй.