Пунцагийн Бадарчид Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар цол хүртээв

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр зарим хүнд Төрийн дээд цол, одон, медалиар шагнасан юм.
Тодруулбал Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын Гавьяат Зүтгэлтэн Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.
Тэрбээр 1999 онд Соёлын Гавьяат Зүтгэлтэн болж байсан бол 2005 онд Ардын Уран Зохиолч, 2019 онд “Есөн Эрдэнийн Орон” найраглалаараа Төрийн соёрхол хүртэж байсан юм.
Монгол Улсын Дулааны Цахилгаан Станцын зуухны тоноглолын засвар, угсралт, туршилт, тохируулгын ажлыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж, Эрчим хүчний салбарт орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэн, тус салбарт оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж, “Мон-Илч” хариуцлагатай компанийг үүсгэн байгуулсан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Цагааны Баастад мөн Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн юм.