Үнийн өсөлтийг барих зорилготой “Алт” аян хэрэгжүүлнэ

-УИХ-аар бид 2025 оны төсвийн тодотгол хэлэлцэж байна. Энэ хүрээнд бол үндсэндээ төсөвт гэхээсээ илүү Мөнгөний бодлогын хүрээнд ханшинд хамгийн их нөлөөтэй зүйл бол алт. Сүүлийн жилүүдэд алтны үнэ эрс өсөж байна.
Нэг унци алт 3300 ам. доллароос илүү байна. Цаашдаа ч үнэ өсөх хүлээлт бий. Гэтэл Монголбанкинд тушаагдаж байгаа алтны хэмжээ жилээс жилд уруудаад байна. Энэ нь өөрөө салбарыг бодлого гаргаж дэмжээгүй явж байсны сул тал юм. Монгол Улсад 500 тонн орчим тонны алтны нөөц бүртгэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, нөөцийг нь баталгаажуулаад, улсын бүртгэлд оруулсан байгаа нөөц нь. Энэний 100 орчим тоннд зөвшөөрөл өглөө гэхэд оны төгсгөл гэхэд шууд металлаа өгөөд Монголбанкны валютын нөөцийг нэмэгдүүлж, үндсэндээ төгрөгийн тогтвортой байдлыг хангах боломжтой гэсэн үг. Үнийн өсөлтийг барих зорилготой. Энэ чиглэлд том нөлөө үзүүлэх ордууд байгаа, энэ нь одоо нэг тодорхой хуулийн зүйл заалтуудаар хориотой болчихоод байдаг. Хориотой асуудлыг шийдэх бүрэн эрх нь УИХ-д байдаг. Алт аяны хүрээнд энэ төслийг Засгийн газар зориг гаргаж, оруулж ирж байгаа, галтай сэдэв. Бид УИХ-ын даргатай яриад ойлголцсон байгаа. Юу вэ, гэхээр тогтоолын төсөл дээр ажлын хэсэг гаргаад бүр тодорхой болгоод явуулах бүрэн эрх нь УИХ-д байгаа. Засгийн газрын түвшнээс бол байж болох хамгийн дээд хэмжээндээ оруулж ирсэн нь энэ. Тогтоолын төсөлд
Нэгдүгээрт, байгаль, орчин, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг маш хатуу суулгасан байгаа. Өөрөөр хэлбэл, нөхөн сэргээлтийн баталгааг нь өндөр болгож оруулж ирэх тухай асуудал. Хоёрдугаарт, байгалийг нөхөн сэргээх тухай асуудлыг маш тодорхой өндөр барьцаатай дэнчинтэйгээр оруулж ирэх. Гуравдугаарт уурхай хаагдахад хэрхэн хаах вэ, хэдэн төгрөгийн зардал гаргах вэ гэдгийг урьдчилж авах тухай асуудал гээд энэ асуудлуудыг тодорхой болго гэдэг ерөнхий бодлогын нэг заалт орж ирж байгаа. Хоёрдугаарт алт олборлолтыг дэмжихэд хамгийн чухал асуудал бол Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хязгаар тогтоох тухай юм. Алтны салбарынхны ярьдаг гол асуудал нь 6 тэрбум төгрөг хүртэл 10 хувийн татвар авдаг бол 6 тэрбумаас дээш гарахад 25 хувийн татвар шууд авдаг. Энэ асуудлыг Сангийн яамтайгаа яриад өөрчлөх боломж юу байна гэдэг чиглэлийг авъя гэдэг ийм тогтоол заалт байгаа. Гуравдугаарт, зарим хуулийн хязгаарлалт бий. Шууд ашиглах боломжтой ордуудыг хөдөлгөе гэдэг ерөнхий утгыг оруулж ирсэн. Энэ дээр УИХ тодорхой зохицуулалт хийх эрх нь нээлттэй. Өөрөөр хэлбэл, нөөцөд авах, газар зохион байгуулалтыг хийх шийдэл гаргах бүрэн эрх нь бий. . УИХ –аас ажлын хэсэг гарна, салбар яамны зүгээс мэргэжлийн бүх чиглэл, зөвлөмж, мэдээллээр хангаад ажиллана.