Улсын аварга П.Бүрэнтөгс Увс нуурын галаас тусдаа спорт хороогоо ахалж бэлтгэлдээ гарчээ

Улсын аварга П.Бүрэнтөгс Увс нуурын галаас тусдаа спорт хороогоо ахалж бэлтгэлдээ гарчээ. Тодруулбал, тэрбээр Онцгой байдлын аврагч спорт хорооны дарга тул энэ жил спорт хороогоо ахалж бэлтгэлдээ гарсан байна.
Мөн түүнтэй хамт Ховд аймгийн бөх, Улсын заан Б.Бат-Өлзий хамт бэлтгэлд гарч байгаа аж. Тэднийг Дархан аварга А.Сүхбат зөвлөж, наадмын бэлтгэлийг нь базааж байгаа юм байна.
Тэдний удирдлага улсын 7 цолтон, аймгийн хурц арслан 6 гэх мэт 35 бөх байна.