2025-06-23 12:201min00

ГССҮТ-д сайн дурын 51 ажилтан хөтөч, зөвлөн туслагчаар хамтран ажиллаж эхэллээ

508640525_31083715414560811_3610778695278989244_n-2-1024x1410

🔰 Гэмтэл согог судлалын үндэсний төв болон “Eejii.org” сангийн хамтын ажиллагааны хүрээнд сайн дурын ажилтнууд тус төвийн Яаралтай тусламжийн тасаг, Амбулаторийн тасагт тодорхой хуваарийн дагуу хөтөч, зөвлөн туслагчаар уламжлал болгон 3 дахь жилдээ ажиллаж байна.

🔰 Зуны улирал, тэр дундаа Үндэсний их баяр наадам зэрэг тэмдэглэлт өдрүүдэд ачаалал нь эрс нэмэгддэг ГССҮТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ажлыг дэмжих, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэд үйлчлүүлэгчдэд илүү түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилготой энэхүү үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй билээ.

🔰 Энэ хүрээнд 2025 оны 06 дугаар сарын 20-ноос 08 дугаар сарын 20-ний хооронд сайн дурын 51 ажилтан өдөр, оройн ээлжинд ажиллаж хөтөч, мэдээллийн ажилтан, сахиур, орчуулагч, тайлбарлагчийн үүргийг гүйцэтгэж ажиллах юм.

🔰 Тус үйл ажиллагааны хүрээнд ГССҮТ-ийн Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг, “Eejii.org” сангийн захирал Э.Должинсүрэн болон холбогдох албаны төлөөлөл сайн дурын ажилтнуудыг хүлээн авч, чиглүүлэх уулзалт хийлээ.

💚 ХАЙР ДҮҮРЭН ЕРТӨНЦИЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ 💚

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй