ХОНЬ
Тогтвортой, тайван долоо хоног. Сэтгэл санааны байдал өдөр өдрөөр өөрчлөгдөх магадлалтай. Мөнгө олохын тулд эрсдэлтэй алхам хийх хэрэггүй. Сүүлийн үед тооцоогүй байснаас санхүүгийн хүндрэл үүсчээ. Энэ нь таныг бухимдуулж, эрч хүчийг сулруулна. Санхүүгийн хувьд хараат бус байхыг хүсч байгаа бол өөрийн орлогоо баталгаажуулахыг хичээгээрэй.
ҮХЭР
Долоо хоногийн эхээр санхүүтэй холбоотой чухал шийдвэр гаргах хэрэггүй. Ахимаг насны эцэг эхчүүдэд эмнэлэгт хэвтэх хуваарийг товлоход таны тусламж болж магадгүй. Ихэнх хүмүүст тохиох гэнэтийн өөрчлөлт нь тэднийг шаргуу хөдөлмөрлөхөд хүргэнэ. Тэд амжилт гаргах болно. Санаандгүй танилцсан нэгэнтэй удаан хугацааны турш холбоотой байх болно. Гэр бүлийн хүн тань мөнгөний асуудал дээр санал нийлэхгүй байна.
ИХЭР
Мөнгө, санхүүгийн үйл хэрэг бүтэмжтэй байна. Энэ долоо хоногт таны санхүүгийн байдал сайжирч, орлого нэмэгдэнэ. Шинэ бизнес, ажил хэрэг эхлүүлэхээр төлөвлөж байгаа бол эргэлзэх хэрэггүй. Өөрийгөө дорд үнэлэх, сэтгэлээр унах байдал илэрч болзошгүй. Сэтгэл судлаачаас зөвлөгөө авах эсвэл итгэлтэй нэгэнд сэтгэлээ нээн ярилцаарай. Бусадтай хэрүүл тэмцэл хийхээс зайлсхийгээрэй. Амралтын өдрүүдийг дуртай зүйлээ хийж өнгөрөө.
МЭЛХИЙ
Цагаа дэмий үрэлгүй, бүтээлч байхыг хичээгээрэй. Бусдын хоосон амлалтад итгэж цаг, мөнгөө дэмий үрэх магадлалтай. Ажил хэрэг бүтэмжтэй байх эсэх нь ажиллах эрч хүчнээс шууд хамааралтай гэдгийг бодоорой. Ойр дотныхоо хүмүүст анхаарал халамж тавих хэрэгтэй. Долоо хоногийн сүүлээр орлого нэмэгдэж, шинэ танилтай болно.
АРСЛАН
Долоо хоногийн эхээр таны амьдралыг өөрчлөхөд хүчтэй нөлөө үзүүлж чадахуйц хэн нэгэнтэй танилцах болно. Олны дундах нэр хүнд өндөр хэвээр байх тул танд найз нөхдийн хүрээллээс олон үйл ажиллагаа болон уулзалтуудын урилга ирэх болно. Хэдийгээр мөнгөтэй холбоотой асуудал гарах ч тайван бус байдал түргэн зан тань алга болох болно. Асуудалд тэвчээртэй хандаж, нөхцөл байдлыг бодитойгоор дүгнэх хэрэгтэй.
ОХИН
Орон байр, гэр бүлийн байдал өөрчлөгдөнө. Энэ нь танд таалагдахгүй байсан ч амьдралд өөрчлөлт гардаг гэдгийг хүлээн зөвшөөрч, нөхцөл байдалд дасан зохицохыг хичээгээрэй. Шинэ амьдрал эхлүүлэхээр төлөвлөсөн бол хуучнаа орхих шаардлагатай. Гэр бүл, хувийн амьдралын өөрчлөлт ажлын бүтээмжид нөлөөлнө. Ялангуяа таагүй өөрчлөлт тохиосон зарим нэг нь ажилдаа төвлөрч чадахгүй алдаа гаргах магадлалтай.
ЖИНЛҮҮР
Ажлын төлөвлөгөө, хувийн амьдралын зорилгоо бусдад нэгд нэгэнгүй тоочих хэрэггүй. Долоо хоногийн эхний хоёр өдөр чухал мэдээлэл хүлээн авна. Нэгэн зэрэг хэд хэдэн ажил хийх хэрэгтэй болж магадгүй. Хөдөлмөрлөснийхөө үр дүнг дараагийн долоо хоногт хүртэнэ. Амжилтад хүрсэн үедээ анд нөхдийнхөө ач тусыг бүү мартаарай. Эрүүл мэнддээ анхаараарай.
ХИЛЭНЦ
Долоо хоногийн туршид ажил хэрэгтээ анхаарал хандуулж, шаргуу хөдөлмөрлө. Удирдлагатайгаа санал зөрөлдөж маргаж магадгүй. Маргаан танд ашиггүй байдлаар өндөрлөнө. Өөрийнхөө хувьд хамгийн чухал хүмүүстэй л уулзахыг хичээ. Олон ажил зэрэг амжуулах гэж хичээлгүйгээр аль нэгд нь илүү анхаарч, бүх хичээл зүтгэлээ түүндээ л төвлөрүүлсэн нь дээр.
НУМ
Ажил хэрэгт багагүй саад тулгарна. Хувийн амьдралаас үүдсэн уур бухимдлаа ажлын орчинд гаргах хэрэггүй. Дүр төрхөө өөрчилж, шинэ хэв маягаар хувцасла. Дүрсгүйтэж, аз туршсан алхам хийхээс эмээх хэрэггүй. Энэ нь танд нандин дурсамж, үнэтэй сургамж болж үлдэнэ. Эрүүл мэнддээ анхаарч дасгал хийн, нэмэлт хоол тэжээл хэрэглээрэй.
МАТАР
Ажил хэргийн томилолт, уулзалт бүтэмжтэй болно. Долоо хоногийн эхээр хэн нэгнээр тоглоом хийх хэрэггүй. Ялангуяа ажил хэргийн асуудалд хөнгөн хуумгай хандах хэрэггүй. Итгэлтэй түншүүдийн зүгээс туслалцаа ирнэ гэдэгт найдаж болно. Гэртээ амарч тухлах ая таатай нөхцөлийг бүрдүүлэхийг хичээгээрэй. Мөнгө, санхүүгийн асуудалд тооцоотой хандах хэрэгтэй.
ХУМХ
Энэ долоо хоног танаас шийдэмгий, идэвхтэй ажиллагаа шаардах болно. Эдгээр өдрүүдэд шинэ туршилт, санаачилга амжилтад хүрэх магадлал өндөр байна. Өөрийн бодож, төлөвлөсөн зүйлээ хэрэгжүүлэх цаг нь болжээ. Долоо хоногийн сүүлчээр агаар салхинд гарах зэргээр амарч, хүчээ сэлбэхэд гэмгүй. Гэнэтийн сайхан учрал тохионо.
ЗАГАС
Орлогоо нэмэгдүүлэхийн тулд шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй. Ажилдаа бүтээлч, санаачлагатай байх хэрэгтэй. Ажил ихтэй байгаа ч гэр бүлдээ анхаарал хандуулах хэрэгтэй. Ганц бие хүмүүс шинэ танилаасаа болгоомжлоорой. Тэд тантай чин сэтгэлээсээ бус аливаа хэрэгцээгээ гүйцээхийн тулд харилцаа тогтоож байж болзошгүй. Бэртэж гэмтэх, осол аваарт өртөх магадлалтай байгааг анхаараарай.