Хүй долоон худагт жил бүр Соёлын наадмыг зохион байгуулдаг. Наадмын нээлтэд Шадар сайд Ө.Энхтүвшин  оролцон үг хэлэв. Наадмын нээлтийн ажиллагааг жүжигчин Б.Шинэбаяр хөтлөн явууллаа.

Соёлын үйлчилгээний хүрээг өргөтгөх зорилгоор Соёлын Наадмыг зохион байгуулдаг.

Энэ сарын 11, 12-нд Хүй Долоон Худаг дахь “Монгол Наадам” цогцолборт дээрх наадмыг 12 дахь жилдээ зохион байгуулж байна. Тус наадмыг 2008 оноос эхлэн Соёл урлагийн их сургуулийн багш, оюутнууд, Монголын урлагийн зөвлөлийн ажилчид, соёлын өв тээгчид, уран бүтээлчид зэрэг 200 гаруй хүн хамтран нэгдэж, сайн дурын үндсэн дээр зохион байгуулдаг.

Өдгөө Үндэсний баяр наадмын албан ёсны нэг гол хөтөлбөр болсон Монголчуудын хүсэн хүлээсэн наадам болжээ.

Наадмын талбайд “Сэрсэн тал” урлагийн тоглолт, “Морьтны гайхамшиг” шоу тоглолтыг хоёр өдрийн турш өдөрт гурван удаа, мөн өнөөдөр СУИС-ийн багш оюутнуудын “Хөмөргөн гурвалжин” этно бүжгэн жүжиг, Солонгосын “Жеол Дае Га” хамтлаг, “Их Монгол” хамтлагийн уран бүтээлчдийн хамтарсан “Салхийг мэдэр” хөгжмийн тоглолтыг наадамчин олонд үнэ төлбөргүй толилуулна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн