2019-07-10 13:131min00

“Хү” хамтлаг Засгийн газрын Хүндэт өргөмжлөл хүртлээ

9 tug

Ардын хувьсгалын 98 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагналаа. Хүндэт өргөмжлөлийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардуулав.

Засгийн газрын 2019 оны долдугаар сарын 9-ний өдрийн 291 дүгээр тогтоолоор:

– “Хү” хамтлаг

– “Миний клуб”-ийн хамт олон

– Нийслэлийн онцгой байдлын газрын аврах 105 дугаар ангийн аврагч, усчин, ахлах ахлагч н.Түвшинбаатар

– ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын ахлах референт Д.Болор-Эрдэнэ нарт Хүндэт өргөмжлөл хүртээлээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй