Нийслэлийн 92-р сургуулийн сурагч Б.Ариунбилэг жилийн өмнө “Би том болохоос айж байна” хэмээн хэлсэн нь цахим орчинд нэлээд цацагдаж байсныг та бүхэн санах болов уу.
Учир нь тэрбээр сургуулийн шат өөд өдөр бүр ээжээрээ тэврүүлж сургуульдаа ордог байжээ. Тэрбээр ээжийгээ өрөвдөж өдөр бүр тийм байхаас шантарсан учраас тэгж хэлж байсан гэдэг.
Сургуульдаа явах дуртай ч тэргэнцэртэй явах орчинг үгүйлж байсан түүний хүсэл хилийн чанадад хүрч БНСУ-ын Тээврийн сургуулийн оюутнууд мөрөөдлийг нь биелүүлж 92-р сургууль тэргэнцэртэй сурагчдад зориулсан замтай болгожээ.
Оюутнууд 92-р сургуульд сайн дурын ажил зохион байгуулахаар гурван сарын турш бэлтгэл хийж урлагийн заал, спорт заалыг тохижуулж тэргэнцэртэй явах зориулалтын замтай болгож өгсөн байна.