Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, “Синчи Газ” ХХК-ийн газ түгээх станцад өчигдөр /2019.07.05/ 22.34 цагт газ алджээ. Тодруулбал, иргэн Б нь “Соната 7” загварын суудлын автомашинаа газаар цэнэглүүлж байхдаа машинаа хөдөлгөсний улмаас түгээгүүрийн хоолой салж, газ алдагдсан байна.
Улмаар Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах аравдугаар ангийн алба хаагчид түгээгүүрийн хоолойд үлдсэн газыг баллонд соруулан, шөнийн 02.50 цагт аюулгүй болгож, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.