2019-07-04 09:191min04

Э.Бат-Үүл, М.Энхсайхан, Р.Амаржаргал, Да.Ганболд, Д.Батбаяр, С.Оюун нар ТББ байгуулжээ

bolovsrol tuvtei uls tur TBB

Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүлийн санаачлагаар Ерөнхий сайд асан М.Энхсайхан, Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн асан Да.Ганболд, УИХ-ын гишүүн асан С.Оюун, нийтлэлч Б.Батбаяр /Баабар/ нар нэгдэж “Боловсрол төвтэй Улс Төр” нэртэй ТББ байгуулжээ. Тэд иргэд олон нийтэд боловсрол олгох, ялангуяа улс төрийн боловсрол олгох нь чухал байгааг онцлон, олон нийтийн анхаарлыг энэ чиглэлд хандуулах үүднээс тус ТББ-ыг байгуулжээ. Ингэснээр төрийн эрх барих хүнээ зөв хүн сонгоно хэмээн үзэж байгаа аж.

Тус ТББ-аас өчигдөр (2019.07.03) нээлттэй уулзалт илтгэлийг зохион байгуулж, Ерөнхий сайд асан М.Энхсайхан “Олон түмэн яагаад эдийн засгийн буруу бодлого явуулдаг вэ?” нэртэй илтгэлээ тависан юм.

Ардчиллын анхдагчид болох дээрх эрхмүүд өөрсдийн туулсан зам, хуримтлуулсан туршлагаа ээлж дараалан шинэ үеийнхэнтэйгээ хуваалцах юм байна. Энэхүү ТББ-ын үйл ажиллагаа цаашдаа нам болж өргөжихийг ч үгүйсгэх аргагүй гэсэн хардлага хэдийнэ гарч эхэлжээ.