Монголбанк оны эхнээс энэ сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд зургаан тонн үнэт металл буюу алт худалдан авлаа. Энэ нь өмнөх оны мөн үед 6.8 тонн алт худалдан авснаас 846 килограммаар бага буюу 12 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Тэгвэл зургадугаар сарын 1-26-ны өдрийг хүртэл хугацаанд 1.8 тонн алт худалдан авчээ. Үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 168 килограмм алт, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 84 килограмм алт худалдаж авсан нь өмнөх оны мөн үед 1.9 тонн алт худалдан авч байснаас 95 килограммаар буурсан үзүүлэлт юм.

2019 оны зургадугаар сарын 1-27-ны өдрийн байдлаар нэг грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 115,086.05 төгрөг байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн