ЭНЭ ОНД БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА НЬ ДУУСАХ ЭЛЧИН САЙД НАР:
2016 онд томилогдсон Элчин сайд нарын хувьд хуучин хуулиар бол 2019 онд бүрэн эрхийн хугацаа нь дуусна. Харин шинэ хуулиар тооцвол 2020 онд дуусах юм. Гэхдээ тэдний томилогдох үед Дипломат албаны хууль нэмэлт өөрчлөлт ороогүй байсан учраас өмнөх хуулиар бүрэн эрхийн хугацаа нь тооцогдох болов уу. 2016 онд Итали Улсад суугаа Элчин сайдаар Ц.Жамбалдорж, Бельгийн хаант Улсад суух Элчин сайдаар О.Оч, Бүгд найрамдах Болгар Улсад суух Элчин сайдаар Д.Батсайхан, Бүгд найрамдах Социалист Веатнам Улсад суух Элчин сайдаар Д.Билэгдорж, Кувейт Улсад суух Элчин сайдаар З.Чинтүшиг, Бүгд найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Г.Баттунгалаг, БНТУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Р.Болд нарыг томилж байв.
Мөн БНЧУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Н.Наранбатыг, Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар М.Энхсайханыг, ИБУИНВУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар С.Баярыг томилсон байдаг. Гэвч М.Энхсайхан, С.Баяр нарыг эгүүлэн татаж байсан билээ. Тэгэхээр энэ ондоо багтаж, эдгээр Элчин сайд нарыг ирүүлж, орны хүнийг нь томилох ёстой юм.
2018 ОНД ТОМИЛОГДСОН ЭЛЧИН САЙДУУД:
Харин 2018 онд Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Л.Пүрэвсүрэн, Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар А.Баттөр, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Ганбат, Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Г.Тэнгэр, АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ё.Отгонбаяр нарыг томилсон. Үүнээс Г.Тэнгэрийг эгүүлэн татаж, түүний оронд Д.Батжаргалыг томилсон билээ.
ШИНЭЭР ТОДОРСОН ЭЛЧИН САЙД НАР:
Хамгийн сүүлд буюу өнгөрсөн тавдугаар сард Засгийн газрын хуралдаанаар долоон улсад шинээр томилох Элчин сайд нарын асуудлыг хэлэлцэж, дэмжсэн байдаг. Тухайлбал Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Б.Дорж, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ж.Сэрээжав, Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ш.Батцэцэг, Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Н.Анхбаяр, Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Т.Жанабазар, Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Даваасүрэн нарыг тус тус дэмжиж саналаа Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болжээ.